Азжаргал... : Надад зориулсым чинь одоо өөрөө хадгалчий болно биздээ Экс ээ

Надад зориулсым чинь одоо өөрөө хадгалчий болно биздээ Экс ээ

Нялх гүнждээ...

2012 оны 06-р сарын 25, Нийтэлсэн Don Juan

Уран үг шулуухан яриагаараа чи намайг уяраачихсан

Уртаас урт долгилсон хар гэзгээрээ чи намайг уургалчихсан

Дулаан инээмсэглэл халуун сэтгэлээрээ чи намайг эзэмдчихсэн

Дур булаам энгийн гоо төрхөөрөө чи намайг эргүүлчихсэн

Гэв гэнэтхэн гарж ирээд чи намайг дурлуулчихсан

Гэмгүйхэн цохилдог зүрхийг минь гэгэлзүүлээд догдлуулчихсан Эмээлгүйгээр сэтгэлээ илчлээд чи намайг алмайруулсан

Эцэст нь надад сонголт үлдээгүй би чамдаа дурлачихсан

Үдэш бүр зүүдэнд ирж хамт хоночихоод

Үүрээр зөөлөн үнсчихээд намайг орхиод явчихдаг юм уу хайраа

Бүдэг бадаг ухаантай би орондоо ганцаараа сэрэхэд

Бүлээн үнсэлтийн чинь мөр л уруул дээр минь байдаг

Чиний үнсэлтээр сэрж эхэлсэн өглөө

Чиний тухай бодлоор дүүрж өдөртэй золгоно

Мэлрэж гиюүрэн чамайг л бодсоор үдэш болж

Мэссэнжэрт уулзахдаа л санаа амраж сэтгэл дэвтэнэ

Гэнэн чинийхээ цагаахан занд зүгээр нэг дурлаагүй

Гэмгүйхэн цаашлуулчихаар тунирхдагт чинь би дурласан

Өөртөө итгэлтэй нь аргагүй мэтгэлцдэгт чинь би дурласан

Өөрийн буруугаа мэдчихээд сэмхэнээр ичдэгт чинь би дурласан

Хоромхон зуур өөрөө ч үл анзааран дассан

Холдох талаар бодох ч сөхөөгүй хүчтэй дурласан

Ялдам охины ямар увидас намайг ингэж татваа

Яагаад би өөрөө ч мэдэлгүй чамд бүрэн автваа

Илүү маяггүй шулуун занд чинь юм болуу?

Ихэмсэг атлаа даруухан төрхөнд чинь юм бол уу?

Надад итгэсэн ер бусын итгэлд чинь юм бол уу?

Намайг л гэсэн эргэлт буцалтгүй сэтгэлд чинь юм бол уу?

Заза аль нь ч байсан одоо надад хамаагүйээ

Завь хэдийнээ хайрын нууранд хөвчихсөн зангуу байхгүйээ

Хайраар хуягалсан итгэлийн сэлүүр байгаа болохоор завь зогсохгүйээ Хажууд минь чи минь үргэлж байвал хагацлын хадыг мөргөхгүй ээ

Хайртай шүү Гүнж минь Донгоссон Дон Жуан Жич: Унталтын тооны харьцааг 3:2 болгосонд уучлаарай.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Blog Template by YummyLolly.com
Sponsored by Free Web Space